Д.Хаянхярвааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилохоор болжээ

Гэрэл зургийг MPA.mn
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилохоор болсон байна. Тодруулбал, тус компанийн ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх захирал П.Ганхүүг чөлөөлж, түүний оронд Д.Хаянхярвааг томилох асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэх аж.
Д.Хаянхярваа нь:
- 1986 – 1989 онд Дархан хотын Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдэлд Эдийн засагч
- 1989 – 1990 онд Дархан хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны зааварлагч
- 1990 онд Дархан хотын БУН-ын харьяа НАБУС-н дарга
- 1990 – 1991 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд эдийн засагч, орлогч дарга
- 1991 – 1993 онд Дархан хотын Төмөрлөгийн үйлдвэрт эдийн засагч, орлогч дарга
- 1993 – 2000 онд Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга
- 2000 – 2008 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга
- 2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2010 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
- 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн даргаар тус тус ажиллаж байсан юм.

Хариулах