ДЭЛХИЙН МЭДЭЭ

Францын ерөнхийлөгчийн Ливан дахь айлчлал эхлэв

Сүүлийн үед улс орнууд дипломат харилцаагаа идэвхжүүлж, айлчлалаа сэргээгээд  эхлээд байна. Өнөөдөр л гэхэд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Ливаны удирдагчид  шинэтгэлийн  газрын зургийг хэлэлцэхээр Бейрутэд айлчилж байна. Энэ нь Францын Ерөнхийлөгчийн  өнгөрсөн  наймдугаар сараас хойш Бейрутэд хийж  буй  хоёр дахь айлчлал. 

Ерөнхийлөгч Эммануэль Макрон өмнөх айлчлалынхаа үеэр улс төрийн хямралаа  зохицуулж,  шинэтгэл эхлүүлбэл Франц  улсын зүгээс Ливанд өргөн хүрээтэй тусламж үзүүлэхээ амласан. Түүний  энэ уриалгыг  Ливаны тал хүлээн авсан бололтой  айлчлалаас нь  ганцхан хоногийн өмнө парламентаараа шинэ Ерөнхий сайдыг  сонгож батлуулаад байна. Хэдийгээр Францын эрх баригчдыг  Ливаны дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэх шүүмжлэл гардаг ч жирийн иргэдийн хувьд ихэнх нь  олон  жил улс төр, эдийн засгийн  хямралд орсон улс оронд нь Франц  улс  л бодит тус дэм үзүүлнэ  гэсэн хүлээлттэй  байгаа билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet