ЗӨВЛӨГӨӨ

ЗӨВЛӨГӨӨ: Хүний биед кальци дутагддаг шалтгаанууд

Бид биедээ байдаг олон эрдсээс хамгийн их мэддэг, санаа зовдог нь кальци. Кальци дутагдвал яс сийрэгжинэ.

Кальцийн биед гүйцэтгэх үндсэн 7 үүрэг:

  1. Яс шүд: Кальци яс шүдний найрлагын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд  хатуу, бат бөх  байдлыг хангахад оролцдог. Хэрэв кальци дутагдвал яс, шүдний кальцийн хэмжээ багасах, яс сийрэгжин зөөлөрч, бат бэх чанараа алдан амархан гэмтэж, хугарамтгай болно.
  2. Булчингийн агшилт: Кальци булчингийн агших үйлд оролцдог. Ялангуяа зүрхний булчингийн агшилтад оролцож, зүрхний цохилтыг тоог тохируулдаг чухал элемент.
  3. Мэдрэлийн систем: Мэдрэлийн ширхгээр мэдээлэл дамжуулах үйлд оролцдог,  
  4. Зүрх судас: магни, кали, натри зэрэг бусад элементийн хамтаар цусны даралтыг зохицуулдаг.
  5. Цус: Кальци нь К витамины үйл ажиллагааг түргэсгэдэг. Энэ витамин цус бүлэгнүүлдэг үндсэн хүчин зүйл юм. Үүний хэмжээ багасвал бүлэгнэлт муудаж, цус тогтохдоо муу болдог.
  6. Эсийн үйл ажиллагаа: Кальци эсийн хананы нэвчимтгий чанарыг сайжруулахад нөлөөлнө. Энэ нь тэжээлийн бодисуудыг эсэд нэвтрүүлэхэд ач холбогдолтой байдаг.
  7. Бусад үүрэг: Дархлалын системийг бэхжүүлэх, хоол боловсруулалт, шүлс үүсэх,өөхний болон энергийн солилцоонд чухал үүрэгтэй олон тооны фермент гормоны биед үүсэх, тэдгээрийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд оролцдог.

Хоногийн хэрэгцээ ийм байдаг. Кальцийн хоногт  шаардагдах хэрэгцээ нь 800-1250 мг бөгөөд  хэрэгцээ нь 2500 мг болтол ихсэж болдог. Жирэмсэн үед, гормон эмчилгээ хийлгэж байхад болон биеийн хүчний өндөр ачаалал авах үед /ялангуяа тамирчдад/ кальцийн хоногийн хэрэгцээ нь ердийнхөөс ихсэж болдог.

Яс сийрэгжих, бамбай булчирхайн үйл ажиллагаа доголдох шинж илрэх, Ясны өвчнүүд, ясны хорт хавдар, хорт хавдар ясандаа тархалт өгөх шинж гарсан үед шинжилгээнд кальцийн хэмжээг үзэх шаардлагатай.

ЯМАР БҮТЭЭГДЭХҮҮН КАЛЬЦИАР БАЯЛАГ ВЭ?

Хоногийн хэрэгцээний кальцийг нөхөх хамгийн энгийн арга нь хоол хүнсээр авах. Монголчуудын хүнсний гол хэрэглээний нэг болох сүү, цагаан идээ нь кальцийн агууламж маш өндөртэй бүтээгдэхүүнд ордог.

Тиймээс бид кальцийн дутагдалд орох, яс сийрэгжих болон кальци дутагдсанаас үүсэх бусад өвчнөөр өвдөхгүй байх боломж их бий. Доорх бүтээгдэхүүнүүд кальцийг ихээр агуулдаг тул хүнсэндээ хэрэглэж байх нь тустай.

  • Сүүн бүтээгдэхүүн (бяслаг, тараг, сүү…)
  • Яншуй;
  • Өнгөт болон цэцэгт байцаа/брокколи/;
  • Алим, лийр
  • Загасан бүтээгдэхүүн;
  • Самар, наранцэцгийн үр
  • Далайн бүтээгдэхүүн
  • Өндөгний шар;

Эдгээр бүтээгдэхүүнүүд нь  кальциас гадна D,C,В витамин агуулдаг.

Кальцийн дутагдал дараах шалтгаанаас болдог:

Доор дурдсан хэдэн үндсэн шалтгаанаас кальци дутагддаг. 

  • Кальцийн агууламж багатай бүтээгдэхүүн байнга хэрэглэх.
  • Хэт өлсгөлөн байх
  • Хүнсний бүтээгдэхүүний харшил зэргээс шалтгаалан гэдэсний хананы кальцийг шимэгдүүлэн биед оруулах чадвар муудах
  • Натри, кали, фосфор магнийн илүүдэл болох. Учир нь эдгээр бодисууд кальцийг биеэс гадагшлуулахад нөлөөлнө. Хийжүүлсэн ундааны найрлагад байдаг фосфорын хүчил кальцийг яснаас татаж цусанд оруулснаар ясны кальцийн хэмжээ багасаж яс сийрэгжих нөхцөл бүрддэг. 
  • Д витамины дутагдал
  • Бамбай булчирхайн өвчин
  • Жирэмсэн, хөхүүл үед болон цэвэршилтийн үед кальцийн хэрэгцээ хэт ихсэх
  • Тамхи их татах, кофейн агуулсан бүтээгдэхүүнүүд их хэрэглэх
  • Шээс хөөх эмийн хэт хэрэглээнээс шалтгаалан шээсээр кальци их алдагдах
  • Бөөрний өвчнүүд
  • Нойр булчирхайн архаг үрэвсэл 

КАЛЬЦИ ДУТАГДАЖ БУЙН ҮНДСЭН ШИНЖҮҮД

  • Ядрах, бие сулрах
  • Яс сийрэгжих
  • Бага насны хүүхдэд рахит үүсэх
  • Булчин зангирах, агших
  • Ясанд өвдөлт мэдрэгдэх
  • Өсөлт саатах
  • Дархлалын систем хямрах
  • Харшлын өвчнүүд үсэх
  • Цус тогтох нь удаан болно

Кальцийн илүүдэл:

Эм тун нь таарч байж  сайн нөлөө үзүүлдэг шиг эрдэс дутах нь аюултай ч хэмжээнээсээ хэтэрвэл түүнээс дутахгүй аюултай. 

Хоногт авч байгаа кальцийн хэмжээ нь 2,500 мг-аас их болсон тохиолдлыг кальцийн илүүдэл гэж үздэг.

Кальци ихдэх шалтгаанууд:

  • Гэмтэл, бамбай булчирхайн үйл ажиллагааны хямрал зэргээс бодисын солилцооны хямрал үүсэх
  • Д витамин илүүдэх

Кальци ихсэж байгаа шинж тэмдгүүд

  • Цочромтгой болно.
  • Булчингийн тонус буурна.
  • Ходоодны хүчил ихсэх буюу цээж гашуун оргино.
  • Зүрхний цохилт цөөрнө.
  •  Тулай өвчин үүсэх шалтгаан болно.
  • Цус хурдан бүлэгнэдэг болно.

Эх сурвалж: Hedu.mn

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet