Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын үргэлжлэл болох Шинэ өртөө–Толгойт чиглэлийн 17.4 км төмөр зам өнөөдөр /2026.11.28/ ашиглалтад орж, түүхий нүүрс хотын төвөөр тээвэрлэхгүй боллоо. Багануур, Шивээ-Овоогоос нийслэлд ирж буй жилийн хэрэглээний 5 сая гаруй тонн түүхий нүүрсийг цаашид хотын төвөөс гадуур шинэ төмөр замаар тээвэрлэнэ.