Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны сүүлийн цуврааны бүрэлдэхүүн эх орондоо хүрэлцэн ирлээ.