ОХУ өчигдөр Украины баруун бүс нутгийн дэд бүтцүүдийг онилж дроноор цохилт өгсөний улмаас зургаан хүн амь үрэгдсэн байна. Энэхүү халдлагын улмаас НАТО-гийн гишүүн Польш улс сөнөөгч онгоцуудаа бэлэн байдалд оруулсан бол Унгар үндэстний цөөнх оршин суудаг бүс нутагт цохилт өгснийг буруутгалаа.