Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

ОХУ өчигдөр Украины баруун бүс нутгийн дэд бүтцүүдийг онилж дроноор цохилт өгсөний улмаас зургаан хүн амь үрэгдсэн байна. Энэхүү халдлагын улмаас НАТО-гийн гишүүн Польш улс сөнөөгч онгоцуудаа бэлэн байдалд оруулсан бол Унгар үндэстний цөөнх оршин суудаг бүс нутагт цохилт өгснийг буруутгалаа. 

Украины Ерөнхийлөгч Зеленский Румын улсад болж буй аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэрээ Москва шөнө дундаас хойш 800 дрон ашиглан НАТО-гийн гишүүн орнуудын хилтэй ойр орших бүс нутгууд руу цохилт өгсөн гэж онцлов. АНУ-ын Ерөнхийлөгч Хятадад айлчлахтай давхцан Орос НАТО-гийн хил орчим руу ийнхүү довтолж байгаа нь санамсаргүй хэрэг биш хэмээн тэрбээр мөн онцолсон байна. 

Цохилтод Украины төмөр замын дэд бүтэц өртсөн ч хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Түүнчлэн "Нафтогаз" компанийн Харьков болон Житомир муж дахь хоёр байгууламж эвдэрч, Ровно мужид гурван хүн амь үрэгдэн, Жовква хот эрчим хүчгүй болжээ. Закарпать мужийн захирагчийн мэдээлснээр, энэ удаагийн халдлага нь 2022 онд дайн эхэлснээс хойших хамгийн хүчтэй дайралт байсан бөгөөд дронууд Украины агаарын хамгаалалтыг нэвтрэхийн тулд Беларусь, Молдав улсын нутаг дэвсгэрээр ниссэн байна. Энэхүү халдлага нь АНУ-ын зуучлалаар байгуулсан гурав хоногийн гал зогсоох хэлэлцээр даваа гарагт дууссанаас хойших анхны довтолгоо боллоо.

Эх сурвалж: Reuters 

#ОХУ, #НАТО-гийн хил, #дроны цохилт,