Монгол Улсад тэжээхүй ухааны дэг сургууль байгуулагдаж, уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээний тогтолцоо үүсэж хөгжсөний 345 жилийн ойг тохиолдуулан Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарлаа. Зарлигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.