Дулааны тавдугаар цахилгаан станц


116
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангах, дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэх Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ сараас эхлүүлэх бэлтгэл хангагдаад байна.
341
Эрчим хүчний салбарыг цэгцлэх зорилтын хүрээнд Ерөнхий сайдаас өгсөн хугацаатай үүргийн дагуу төслийн ажлыг энэ сарын 15-наас эхлүүлнэ. 1961 он буюу Дулааны хоёрдугаар цахилгаан станц ажилласнаас хойш 65 жил хуримтлагдсан үнсийг эхлээд зайлуулах юм. Үнсийг зөөж цэвэрлэсний дараа, дөрөвдүгээр сард барилгын ажил өрнөнө.
134
Манай улсын нийт эрчим хүчний хэрэглээний 25 орчим хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор хангадаг. Цаашид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх зорилгоор эрчим хүчний чиглэлд томоохон төслүүдийг хэрэгжүүлэх шаардлага тулгарч, энэ хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
177
Монгол Улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй анхны стратегийн бүтээн байгуулалт болох Дулааны тавдугаар цахилгаан станцыг 300 МВт цахилгаан, 340 Гкал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай барихаар төлөвлөсөн.
228
Цахилгаан үйлдвэрлэлийн 90 хувийг төвийн сүлжээнд нийлүүлнэ. Ингэснээр нийслэлийн баруун бүс буюу 40 мянган айл бүхий Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллыг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг найдвартай эрчим хүчээр хангах нөхцөл бүрдэх юм.
Цааш үзэх