Пластик буюу хуванцрын хэт хэрэглээнээс үүдсэн эрүүл мэндийн эрсдэл, өвчлөл ноцтой хэмжээнд хүрээд байгааг анагаах ухааны “The Lancet” нийтлэгдсэн шинэ судалгаанд онцолжээ. Судалгаанаас үзэхэд, “Хуванцрын хямрал” хэмээх энэхүү үзэгдэл дэлхий нийтэд жил бүр 1.5 их наяд ам.долларын хохирол учруулж байна.