УНТЭ-ийн М.Баярмагнай эмчээр ахлуулсан дотоод шүүрлийн мэс заслын баг TOETVA (Transoral Endoscopic Thyroidectomy Vestibular Approach) буюу амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг анх удаа амжилттай нэвтрүүлж, одоогоор хоёр тохиолдлыг амжилттай хийж гүйцэтгээд байна.