БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн сум чиглэлийн олон улсын шууд нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхлэх гэж байна. Энэхүү түүхэн нислэг нь манай улсын аялал жуулчлалын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах шинэ төсөл гэдгийг албаныхан онцолж байгаа.