Монгол Улсын Шадар сайд, Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хорооны дарга С.Амарсайхан  өнөөдөр УИХ дах Байгаль орчныг хамгаалах бүлгэмийн гишүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар "Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хороо"-оос өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан юм.