Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж өнөөдөр (2024.11.04) Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзлаа. Ноён Эрик Тео Сөүл хотоос манай улсыг хамааран ажилладаг бөгөөд 2019 онд Итгэмжлэх жуух бичгээ барьсан юм.