Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог. Иймд жолооч та автомашиныхаа өвлийн бэлтгэлийг сайтар хангаж замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу.