Энэ сарын 14-ний өдрийн байдлаар гаргасан ой, хээрийн түймэр гарах аюулын үнэлгээгээр ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байна. 10 дугаар сар гарсаар хур тунадас бага орж, салхи шуурга ихтэй өдрүүд үргэлжилсээр байгаа нь хуурайшил ихсэх гол нөхцлийг бий болгож байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.