Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадамд түрүүлж, айрагдсан морьдын бай, шагналыг гардууллаа.