ОЛИМП

“Токио-2020” зуны XXXII олимпын наадам амжилттай зохиогдож өндрөллөө

Товлосон хугацаанаас нэг жилээр хойшилж, сүүлдээ зохиогдох эсэх нь ч эргэлзээтэй болж ирсэн зуны XXXII Олимпын наадам амжилттай явагдаж, өнөөдөр хөшгөө хааж байна.

Дэлхий нийтээрээ коронавирусийн цар тахалд нэрвэгдсэн онцгой мөчид зохиогдсон гэдгээрээ энэ Олимп түүхэнд тодоор бичигдэн үлдэх нь гарцаагүй. Токиогийн Олимпыг зохион байгуулах нь хүн төрөлхтөн коронавирусийг ялан дийлж буйн баталгаа болж, дэлхий нийтэд итгэл найдварын оч түгээнэ хэмээн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахын хэлсэн үг биеллээ олж, энэ хэдэн өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс олимпоор амьсгалж, спортын сайн сайхныг гүн гүнзгий мэдрэв.

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно
3 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Олимпын наадмын медалийн төлөөх өрсөлдөөн эцсийн мөч хүртэл ширүүн өрнөж, АНУ-ын баг сүүлийн өдөр гурван алт авснаар багаараа тэргүүн байрт бичигдэв. Харин зохион байгуулагч Япон улс 27 алт, нийт 58 медальтайгаар гуравт жагсаж, түүхэн дэх хамгийн амжилттай Олимпоо үдлээ.

Бермуд, Филиппин, Катар улс Олимпын анхны аваргуудаа өлгийдөн авсан бол Фуркина Фасо, Сан Марино, Туркменистан улс түүхэндээ анх удаа Олимпоос медаль хүртэв.

Нийт 93 улс медаль хүртэж, 113 улс медалийн гадна үлдэв. Манай улс нэг мөнгө, гурван хүрэл медальтайгаар багийн дүнгээр 71-д бичигдлээ.

зогсож байна гэх мэтийн зураг байж болно

Олимпын наадмын үед дэлхийн дээд амжилт 24 удаа эвдэгджээ. Ийнхүү хүнд хэцүү бартаа, саадыг даван туулсан Токиогийн Олимп хөшгөө хаалаа. Гурван жилийн дараа Францын нийслэл Парис хотноо XXXIII Олимпын наадам нээлтээ хийнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet