Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрчим баг 13 дугаар хороололд аадар бороо орсны улмаас үерийн далан сэтэрч, 20-30 айл, өрх усанд автсан дуудлага өнөөдөр /2024.07.11/ 14:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.