2024 оны 04-р сарын 30-ны өдөр “Инженер, технологийн дээд боловсрол” (1000 инженер) төслийн хүрээнд Япон Улсад суралцаж, энэ оны 03-р сард төгсөж ирсэн нийт 65 төгсөгчийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор "1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2024" өдөрлөгийг зохион байгууллаа.