Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд 600 автобусыг шинээр худалдан авч, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулж, хүлээлгэн өгч байна.