Солонгосын Ганвон мужийн дөрвөн хотод энэ сарын 19-нд залуучуудын өвлийн IV олимп хөшгөө нээнэ. 12 хоног үргэлжлэх тус олимпод 80 орны 1900 тамирчин долоон спортын 15 төрөлд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулна.