Live
ЗАСГИЙН ГАЗАР

ЗГ: Боомтод хуримтлагдсан бүх чингэлэг ачааг наймаас ес хоногт татан авч дуусгана

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Монгол Улсын хувьд Ковид-19 халдварын батлагдаж буй тохиолдлын 90-ээс дээш хувьд Омикрон хувилбар давамгайлж байна. УОК-ын эрдэмтдийн зөвлөлөөс өгсөн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхэнд халдварын тархалт хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргаад байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдалд хөл хорио тавих шаардлагагүй, аль нэг байгууллагаас ийм санал одоогоор ирээгүй.

Замын-Үүд, Эрээн боомттой холбоотой мэдээллийг Шадар сайд өгсөн. Замын-Үүд авто боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөний зохицуулалтад өөрчлөлт оруулж, тус боомтын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэх талбай, боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсэд хэсэгчилсэн байдлаар энэ сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-н хүртэл онцгой дэглэм тогтоосон.

Эрээн боомтын гаалийн баталгаат талбайд хуримтлагдаад байсан 985 чингэлгээс найм хоногийн хугацаанд 430 чингэлгийг татан авсан.

Эхний өдөрт 24 чингэлгийг татаж авч байсан бол сүүлийн өдрүүдэд 60-65 болж нэмэгдсэн. Үүнээс үзвэл ирэх наймаас ес хоногт боомтод хуримтлагдсан бүх чингэлэг ачааг татаж авч дуусгах тухай Шадар сайд танилцууллаа” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet