“Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-д (2026.10.29) гэмтэл гарч, станцын үйл ажиллагаа бүрэн зогссон. Үүнтэй холбогдуулан  Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна.

Мөн мэргэжлийн байгууллагынхан шуурхай ажиллаж, хэвийн горимд оруулахаар ажиллаж байгаа аж. 

Гэмтлийн шалтгааныг урьдчилсан байдлаар станцын насжилтын хугацаа хэтэрсэнтэй холбоотой гэж үзжээ. Станц нь анх 1965 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын нийт 60 000 хэрэглэгчдэд цахилгаан эрчим хүч түгээдэг станц юм.

#Дархан ДЦС,