БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө. 

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Баавгай төв рүү орж ирнэ гэдэг бол аюулын дохио. Өнөөдрийн байдлаар хүн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй. Буудаад алчхаж болдоггүй юм уу гэж яригдаж байна. Баавгай бол ховор амьтан учир хуулиар хориотой. Олон улсад унтуулдаг цацлага хэрэглэдэг туршлага байна. Өнөөдрийн нөхцөлд манайд баавгай дайраад, хүний амь насанд аюул учирсан бол устгах нь зөв. Баавгай суурин газар орж ирсэн гэх 100 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Анх удаа ийм зүйл тохиолдож байгаа тул бид туршлагагүй байна. Тийм учраас алба хаагчдаа хэрхэн хамгаалах талаар янз бүрээр ярилцаж байна. Арга мухардсан бол амиа хамгаалж, устгах чиглэл өгсөн. Сүүлийн 10 гаруй жил баавгайн тооллого хийгээгүй юм байна. Тооллого хийгээгүй байж тоо толгой ихэслээ гэж дүгнэж болохгүй. Самрын ургац энэ жил муу байна. Самар жимс, хоол хүнсний дутагдал баавгай орж ирэх шалтгаан мөн.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир,