Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Их Британид түүх сонирхогчдын дунд “Bayeux mania” буюу “Байёгийн хөөрөл” хэмээн нэрлэгдэх хэмжээний хүлээлт үүсгээд байсан бараг 1,000 жилийн түүхтэй Bayeux Tapestry буюу Байёгийн хатгамал бүтээлийг Лондон дахь British Museum-д олон нийтэд дэлгэлээ.
Есдүгээр сарын 10-нд үзэгчдэд үүдээ нээсэн тус үзэсгэлэнгийн тасалбарууд урьдчилан борлуулалтаар дуусаж, Их Британи даяар уг түүхэн бүтээлийг үзэх сонирхол эрс нэмэгдсэн байна. Зарим сонин тусгай нийтлэл, гарын авлага гаргаж, цахим орчинд тасалбар хэрхэн авах тухай хэлэлцүүлэг өрнөсөн бол музейн эсрэг талын нэгэн паб хүртэл нэрээ түр хугацаанд “The Beer Tapestry” болгон өөрчилжээ.
1066 оны түүхийг 70 метрийн урттай хатгамлаар өгүүлнэ
Ойролцоогоор 70 метр урттай энэхүү дундад зууны үеийн бүтээл нь 1066 онд болсон Английн түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Норманчуудын довтолгоо, Хастингсийн тулалдаан болон Англо-Саксоны хаан Харольд II-ийн ялагдлыг дүрслэн харуулдаг.
Хатгамалд тухайн үеийн хаад ноёд, цэрэг арми, усан онгоц, морь, зэр зэвсгээс гадна хүмүүсийн хувцас хэрэглэл, өдөр тутмын амьдралын олон дүрслэл багтсан байдаг. Иймээс уг бүтээл нь зөвхөн урлагийн бүтээл төдийгүй XI зууны Англи, Нормандын нийгэм, соёлын талаарх чухал түүхэн баримт гэж үнэлэгддэг.
Сонирхолтой нь “Bayeux Tapestry” хэмээн нэрлэгддэг боловч техникийн хувьд энэ нь нэхмэл хивс бус, маалинган даавуун дээр утсаар хатгасан хатгамал бүтээл юм. Судлаачдын үзэж буйгаар Нормандын талд захиалагдсан ч уг бүтээлийг Английн урчууд, тэр дундаа Кентерберигийн орчимд ажиллаж байсан хатгамалчид урласан байх магадлал өндөр байна.

Бараг 1,000 жилийн дараа Англид эргэн ирэв
Энэ удаагийн үзэсгэлэнгийн хамгийн онцгой зүйл нь Байёгийн хатгамал XI зуунаас хойш анх удаа Английн нутагт ирж байгаа явдал юм.
Францын Байё хот дахь бүтээлийн байнгын байр нь засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор уг үзмэрийг Их Британид түр шилжүүлсэн байна. Талуудын тохиролцооны хүрээнд Францын тал Байёгийн хатгамлыг Их Британид зээлдүүлж, харин Их Британи Sutton Hoo-гийн үнэт олдворуудыг Францад дэлгэхээр болжээ.
Үзэсгэлэн 2026 оны есдүгээр сарын 10-наас 2027 оны долдугаар сарын 11 хүртэл үргэлжилнэ.
Үзэгчдийг гайхшруулсан өнгө, нарийн хийц
Үзэсгэлэнг үзсэн хүмүүс бараг 1,000 жилийн настай хэрнээ бүтээлийн өнгө харьцангуй тод хадгалагдсан, дүрслэлүүд нь маш нарийн болохыг онцолжээ.
Зочид бүтээлийг тусгайлан бэлтгэсэн шилэн хамгаалалтын хайрцагт дээрээс нь тодорхой хугацаанд үзэх боломжтой бөгөөд дараа нь доош бууж, хатгамлын нарийн ширийн хийцийг ойроос харах зохион байгуулалттай байна. Нэг үзэгчид бүтээлийг үзэхэд ойролцоогоор 40 минутын хугацаа олгож байгаа аж.

Хаан Чарльз, Макрон нар ч үзэж сонирхжээ
Үзэсгэлэн олон нийтэд нээгдэхийн өмнө Их Британийн хаан III Чарльз, хатан хаан Камилла болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нар Британийн музейд Байёгийн хатгамлыг үзэж сонирхсон байна.
Энэхүү үзэсгэлэнг хоёр орны түүх, соёлын харилцааг бэхжүүлэх чухал үйл явдал хэмээн үзэж байгаа бөгөөд Их Британи, Францын хамтын ажиллагааны бэлгэдэл болж байна.
Тасалбарын эрэлт түүхэн дээд түвшинд
Үзэсгэлэн нээгдэхээс өмнө эхний ээлжийн тасалбарууд хэдхэн цагийн дотор дуусаж, 2.5 сая фунт стерлингийн борлуулалт хийсэн байна. Мөн үзэсгэлэнгийн хугацаанд нэг сая орчим хүн зочлох төлөвтэй байгаа бөгөөд нэмэлт тасалбаруудыг үе шаттайгаар худалдаанд гаргахаар болжээ.
Ийнхүү XI зууны түүхийг өгүүлсэн эгэл мэт харагдах маалинган даавуу өнөөдөр Лондонд олон мянган хүнийг эгнээнд зогсоож, Англи, Францын олон зуун жилийн түүхийг дахин сануулах соёлын томоохон үзэгдэл болж байна.
Эх сурвалж: Reuters