Сирийн шүүх тус улсын Ерөнхийлөгч асан Башар Асад, түүний дүү Махер Асад болон үеэл ах Атеф Наджиб нарыг хүн төрөлхтний эсрэг болон цэргийн гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, цаазаар авах ял оноожээ.

Шүүхийн шийдвэрээр Башар Асад 14 жил үргэлжилсэн Сирийн иргэний дайны үеэр үйлдэгдсэн цэргийн гэмт хэрэгт буруутай болохыг тогтоосон байна. Тус дайны улмаас хагас сая орчим хүн амиа алдаж, олон сая хүн орон гэрээ орхин дүрвэсэн юм.

Башар Асад болон түүний дүү Махер Асад нар шүүх хуралд биечлэн оролцоогүй бөгөөд гадаадад орогнож байгаа тул тэдэнд эчнээ буюу эзгүйд нь ял оноожээ.

2024 оны арванхоёрдугаар сард босогчид Дамаск хотыг эзлэн авч, Асадын дэглэмийг түлхэн унагасны дараа Башар болон Махер Асад нар ОХУ руу зугтсан юм.

Харин Сирийн армийн бригадын генерал асан, Башар Асадын үеэл ах Атеф Наджибыг хожим нь баривчилсан бөгөөд тэрбээр шүүхийн өмнө биечлэн оролцсон Асадын дэглэмийн хамгийн өндөр албан тушаалтнуудын нэг болжээ.

Эх сурвалж: Euronews

#Башар Аса,