Гэрэл зургийг MPA.mn
Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хангалт 91,4 хувьтай, 70 сул орон тоо бүртгэгдсэн байна.
Тодруулбал, сумдын эрүүл мэндийн төвүүдэд 19 их эмч, 14 сувилагч шаардлагатай байгаа юм. Ийнхүү сул орон тоо өмнөх оныхоос буурсан ч мэргэжлийн боловсон хүчнийг орон нутагт тогтвортой ажиллуулах асуудал тулгамдсан хэвээр, Дэлгэрхангай, Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Дэрэн сумдад хүний нөөц нэн дутагдалтай байна.
Хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр 2021-2025 онд 128 эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн төгсөлтийн дараах сургалтад, 2023-2025 онд 60 эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагч гадаадын сургалтад хамрагдсан байна. Мөн орон нутагт эмч, эмнэлгийн мэргэжилтнийг тогтвортой ажиллуулах зорилгоор орон сууц, ажлын байр зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлжээ.
Дундговь аймгийн хэмжээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум дундын хоёр эмнэлэг, сумдын 13 эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн хоёр төв болон бусад байгууллагаар дамжуулан хүргэж байна. Өнөөгийн байдлаар аймгийн эрүүл мэндийн салбарт 587 эмч мэргэжилтэн ажиллаж байгаагаас 117 нь их эмч, 136 нь сувилагч байгаа юм.
Аймгийн хэмжээнд 2024 онд 183300 гаруй үзлэг бүртгэгдэж, 11200 хүн шинээр хэвтэн эмчлүүлж, нийт 81600 ор хоног ашиглажээ. Мөн эрт илрүүлгийн үзлэгт 22,273 хүн буюу нийт хүн амын 47.2 хувь нь хамрагдаад байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор эрүүл мэндийн салбарын ажилтны өдрийг жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь ням гарагт тэмдэглэдэг. Энэ хүрээнд Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ахмад ажилтнуудад хүндэтгэл илэрхийллээ.

#Дундговь,