Гэрэл зургийг MPA.mn

Хархорумын олон улсын эрдмийн чуулган болон Монголын уламжлалт тэмцээнийг энэ сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Энэ талаар өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл болон арга хэмжээний ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өглөө.

Тус арга хэмжээний хүрээнд Монголын түүх, соёл, уламжлал, эрдэм шинжилгээний чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд Хархорумын түүхэн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, судалгаа шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байгаа аж.

Мөн Монголын уламжлалт тэмцээнийг зохион байгуулж, үндэсний өв соёл, уламжлалт спортын төрлүүдийг олон нийтэд таниулах юм.

#live, #УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, #Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, #ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл,