ЭМЯ 2026 оны эхний хагас жилийн эх, хүүхдийн эндэгдлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг хэлэлцжээ. 

2026 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 25,753 эх амаржиж, 25,996 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1,046, амьд төрөлт 1,005 тохиолдлоор тус тус буурсан байна. Мөн 97 ураг амьгүй төржээ. Тайлант хугацаанд таван эх эндэж, эхийн эндэгдлийн харьцаа 100,000 амьд төрөлтөд 19.2 болж, өмнөх оны мөн үеэс 14.1 просантимилээр буурсан байна. Эхийн эндэгдлийн харьцаа Улаанбаатар хотод 13.6, орон нутагт 26.5 байгаа нь орон нутгийн үзүүлэлт улсын дундажаас өндөр байгааг харууллаа.  

2026 оны эхний хагас жилд улсын хэмжээнд тав хүртэлх насны 396 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеэс 55 тохиолдлоор буурч, хүүхдийн эндэгдлийн түвшин 16.7 промиллоос 15.2 промилл болж 1.5 промиллээр буурсан байна. 

#эмя, #эхийн эндэгдэл,