Хаврын ээлжит чуулганаар буюу 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг эцэслэн баталсан юм. Уг хууль хүчин төгөлдөр болсноор төрийн өмчит компаниудын засаглалыг чангатгах, ил тод байдлыг сайжруулах нөхцөл бүрдлээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүнээс санаачлан өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, шийдвэрлэснээр төрийн өмчит компанид "БЭТ" томилох, хэн нэгэн хариуцлагаас зайлсхийдэг байдлыг таслан зогсоов.
Ийнхүү хуулийн зөрчил, давхардлыг арилгаж, Үндсэн хуулийн зарчимд нийцсэн хуулийг 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байна. Түүнчлэн Иргэний хууль, Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудтай нийцүүлж, төрийн оролцоог хуульд заасан хүрээгээр хязгаарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3585
EUR | 4044
CNY | 528.3
RUB | 39.68
JPY | 21.99
KRW | 2.43
