Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ суманд хэрэгжиж буй Монгол Улсын газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Тус үйлдвэр нь Монгол, Энэтхэгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй стратегийн ач холбогдол бүхий төсөл юм. Үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Засгийн газраас төслийн ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.

Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд Н.Учрал өмнө нь газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийлж, төслийн хэрэгжилтэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлэхээ мэдэгдсэн байсан.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах, импортоос хамааралтай байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой.

Төслийг БНЭУ-ын Экспорт-Импорт банкны 1.7 тэрбум орчим ам.долларын зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжүүлж байгаа юм.

#онцолсон, #live, #онцлох зураг,