Улсын Их Хурлаас байгуулсан орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, иргэдийг хохироосон орон сууцны төслүүдтэй холбоотой нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хуралдаанаар орон сууц худалдан авах гэрээ байгуулсан ч байр, орон сууцаа хугацаандаа авч чадаагүй, давхар худалдсан, барилгын ажил зогссон, санхүүгийн хохирол амссан иргэдийн өргөдөл, гомдол, холбогдох байгууллагуудын мэдээллийг нэгтгэн авч үзэж байгаа юм.

Мөн асуудал үүсгэсэн төслүүдийн хэрэгжилтийн явц, хууль хяналтын байгууллагын шалгалтын үр дүн, хохирогч иргэдийн эрхийг хамгаалах, учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр авах арга хэмжээний талаар санал солилцов.

Ажлын хэсгийн хуралд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, мэргэжлийн байгууллагууд болон иргэдийн төлөөлөл оролцож, орон сууцны салбарт үүссэн асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хохирогчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр санал, мэдээлэл солилцжээ.

Хуралдааны шийдвэр, хэлэлцүүлгийн дүнг нэгтгэн Улсын Их Хурал болон холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм.

#live, #орон сууц,