Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцийг онилсон алсын зайн дроны цохилтоо эрчимжүүлж, газрын тос боловсруулах хэд хэдэн томоохон үйлдвэрийг онилсны улмаас ОХУ-ын зарим бүс нутагт түлшний нийлүүлэлтэд хүндрэл үүсэж, шатахууны худалдаанд тогтоож байсан хязгаарлалтыг дахин мөрдүүлж эхэлжээ.
Долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 2-ны хооронд Украины тал Рязань, Пермь, Волгоград, Уфа, Саратов дахь газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өргөн хүрээтэй цохилт өгсөн байна.
Тодруулбал, долдугаар сарын 29-нд Рязань хотын газрын тос боловсруулах үйлдвэр дроны халдлагад өртөж, ОХУ-ын хүчин чадлаараа гуравдугаарт ордог энэхүү үйлдвэр үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Мөн өдөр Пермийн газрын тос боловсруулах үйлдвэрт халдлага болж, үйлдвэрлэлийн байгууламжид ихээхэн хохирол учирсан байна.
Үүний дараа долдугаар сарын 31-нд Волгоградын газрын тос боловсруулах үйлдвэр, наймдугаар сарын 1-2-нд Уфагийн боловсруулах үйлдвэрүүд дроны цохилтод өртжээ. Уфад "Башнефть-Уфанефтехим", "Башнефть-УНПЗ" үйлдвэрийн объектууд гэмтсэн бол Саратовын газрын тос боловсруулах үйлдвэр мөн халдлагад өртөж, үйл ажиллагаа нь доголдсон талаар мэдээлсэн байна.
Эдгээр халдлагын дараа түлшний нийлүүлэлтэд дахин хүндрэл үүссэнтэй холбоотойгоор зарим бүс нутаг шатахууны худалдаанд хязгаарлалт тогтоож эхэлжээ. Тухайлбал, Волгоград мужид нэг автомашинд 40 литрээс илүү бензин худалдахгүй байх түр журам мөрдүүлж байгаа бол Эрхүү муж болон Сибирийн зарим бүсэд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, нэг тээврийн хэрэгсэлд 50 литрээс дээш бензин олгохыг хориглосон байна. Мөн нөөц саванд бензин худалдахыг түр хугацаанд зогсоожээ.
ОХУ-ын эрх баригчид түлшний хангамжийг тогтворжуулахын тулд төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа ч дайн үргэлжилж буй нөхцөлд газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины дроны гол бай хэвээр байгаа тул түлшний нийлүүлэлтийн асуудал ойрын хугацаанд үргэлжилж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Мэдээллээр, зөвхөн энэ зуны хугацаанд ОХУ-ын 18 газрын тос боловсруулах үйлдвэр Украины дроны халдлагад өртөөд байна. Ялангуяа долдугаар сард халдлагын давтамж хамгийн өндөр түвшинд хүрч, үүний улмаас ОХУ-ын газрын тос боловсруулах нийт хэмжээ 2002 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн гэж ажиглагчид онцолжээ.
Эх сурвалж: MT, Reuters, NV, TASS