Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Японд энэ оны анхны хүчтэй хэт халалтын давлагаа эхэлж, цаг уурын байгууллагууд улсын хэд хэдэн бүсэд агаарын температур 40 хэмд хүрэх төлөвтэй байгааг анхаарууллаа.

Тодруулбал, Токиогийн ойролцоох Кумагая хот болон Нагоя зэрэг бүсэд агаарын температур 40 хэм хүрч болзошгүй байгаа тул эрх баригчид улсын хэмжээнд халууны сэрэмжлүүлэг гаргажээ. Иргэдийг шаардлагагүй бол өдрийн цагаар гадаа удаан байхгүй байх, тогтмол ус уух, агааржуулагч ашиглан халуунаас сэргийлэхийг зөвлөсөн байна.

Японы Гал түймэр, гамшгийн удирдлагын агентлагийн мэдээлснээр, долдугаар сарын 6-наас 12-ны хооронд халуунтай холбоотойгоор 4,580 хүн эмнэлэгт хүргэгдэж, долоон хүн нас баржээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн дийлэнх нь өндөр настан байсан бөгөөд халууны цочрол, шингэний дутагдал зэрэг шинж тэмдэгтэй байсан байна.

Цаг уурын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ удаагийн халалтын давлагаа нь Номхон далайн дээгүүр тогтсон өндөр даралтын бүсээс шалтгаалж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд Японы төв болон баруун бүсийн зарим нутагт хэт халалт үргэлжлэх төлөвтэй байна.

Сүүлийн жилүүдэд Япон улс зуны улиралд улам бүр хүчтэй халалтын давлагаатай нүүр тулж байгаа бөгөөд эрдэмтэд үүнийг дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #хэт халалт, #Япон,