Гэрэл зургийг MPA.mn

Дорнод аймаг, Матад сум 6 дугаар багийн “Лагийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 250 км, сумын төвөөс зүүн урд зүгт 95 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 22:25 цагт хүлээн авсан.  Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж 07.02-ны өдрийн 05:40 цагт цурамд оруулан, мөн өдрийн 09:07 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 7500 га талбай өртсөн.

Хөвсгөл аймаг, Тариалан сум 5 дугаар багийн “Асгат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 07.01-ний өдрийн 15:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчдыг сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 29 хүн, 4 автомашин, 6 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан мөн өдрийн 19:50 цагт цурамд оруулж, 07.02-ны өдрийн 20:02 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 2 га талбай өртсөн.

Эх сурвалж: ОБЕГ

#Дорнод, #Хөвсгөл, #ойн хээрийн түймэр,