Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Төв командлал (CENTCOM) Ираны цэргийн байгууламжуудад нэмэлт цохилт өгсөнөө албан ёсоор баталлаа. АНУ-ын мэдэгдэлд дурдсанаар уг ажиллагаа нь Ираны зүгээс олон улсын худалдааны хөлөг онгоцуудад дахин халдсан явдлын хариу арга хэмжээ байсан гэжээ.
CENTCOM-ын мэдээлснээр АНУ-ын цэргүүд Ираны эргийн дагуух цэргийн хяналт, тандалтын систем, холбооны байгууламж, агаарын довтолгооноос хамгаалах хэрэгсэл, дронтой холбоотой цэргийн объект зэрэг нийт 10 байг онилон цохилт өгсөн байна. Тус командлал “Иран гал зогсоох тохиролцоог мөрдөх боломжтой байсан ч дахин халдлага үйлдэхийг сонгосон” хэмээн мэдэгдсэн байна.
АНУ-ын талын мэдээлснээр Ираны нэг чиглэлийн довтолгооны дрон газрын тос тээвэрлэгч M/T Kiku хөлөг онгоцыг онилсон нь цохилт өгөх шийдвэрийн гол шалтгаан болсон аж. Үүний дараа Ерөнхийлөгчийн зөвшөөрлөөр хариу ажиллагааг явуулсан гэж мэдэгджээ.
Харин Ираны талаас АНУ-ын цохилтыг буруушааж, бүс нутаг дахь Америкийн цэргийн объектууд руу хариу арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн бөгөөд энэ нь хоёр улсын хоорондын хурцадмал байдлыг дахин нэмэгдүүлээд байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3570