Украины талаас Оросын эрчим хүчний дэд бүтцэд өгч буй агаарын цохилт эрчимжсэнтэй холбоотойгоор ОХУ-ын Сибирийн бүс нутгуудад бензин болон дизель түлшний хомсдол үүсэж, борлуулалтад хязгаарлалт тогтоож эхэлсэн байна.
Түлшний хямрал анх Оросын хяналтад байдаг Крым болон төв бүс нутгуудаас эхэлсэн бол өдгөө Сибирийн хотуудыг хамарч, нөхцөл байдал даамжирчээ.
Тухайлбал, Новосибирск муж болон Казахстаны хилтэй ойр орших Омск муж шатахууны худалдаандаа онцгой хязгаарлалт тогтоож байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Омск мужийн амбан захирагч Виталий Хоценкогийн мэдээлснээр, шатахуун түгээх станцуудад дараалал үүсэх, дамын наймаа гарахаас сэргийлэх зорилгоор суудлын нэг автомашинд олгох бензиний хэмжээг 40 литр, харин дизель түлшийг байршлаас хамааран 80-200 хүртэл литрээр хязгаарлах шийдвэр гаргажээ. Түүнчлэн иргэдэд шатахууныг саванд юүлж худалдаалахыг бүрмөсөн хориглосон байна. Хөрш зэргэлдээ Новосибирск мужийн захиргаа ч ижил төрлийн хязгаарлалт тогтоохоо мэдэгдлээ.
Эрх баригчдын онцолж буйгаар, Оросын хоёр дахь том газрын тосны компани болох "Лукойл" Воронеж зэрэг хилийн ойролцоох бүс нутгуудад мөн шатахууны борлуулалтаа танаж эхэлсэн байна.
Украины дроны цохилтууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон ложистикийн сүлжээг онож байгаа нь дэлхийн гуравдагч том газрын тос үйлдвэрлэгч ОХУ-ын дотоодын зах зээлд ийнхүү хүчтэй нөлөөлж эхэлсэн гэж ажиглагчид энэ тухай онцолж байгаа юм.
Эх сурвалж: Reuters