Катарын  аж үйлдвэрийн “Рас Лаффан” цогцолборын хий боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас 13 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн гэмтэж бэртжээ. 

Төрийн өмчит “Катар энержи” компанийн мэдээлснээр, өнгөрсөн гуравдугаар сараас Иранд дайн эхэлснээс хойш “Рас Лаффан” дахь хийн үйлдвэрийн үйл ажиллагаа зогсоод байсан аж. Ослын шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан шалгалтыг эхлүүлээд байна. Гэхдээ энэ осол хорлон сүйтгэх үйл ажиллагаа биш, мөн байгаль орчинд ямар ч эрсдэл учруулахгүй гэдгийг компани онцолж буй.

“Рас Лаффан” нь жилд 77 сая тонн шингэрүүлсэн хий үйлдвэрлэх хүчин чадалтай, томоохон үйлдвэр байсан аж. 

Эх сурвалж: Reuters 

#Катар, #“Рас Лаффан” цогцолбор,