Колумб улсад ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын урьдчилсан дүнгээр баруун жигүүрийн нэр дэвшигч Абелардо Де Ла Эсприэлла ялалт байгууллаа. Тэрбээр гэмт хэрэгтэй хатуу тэмцэх, эдийн засгийг сэргээх амлалт өгч буй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дэмжлэгийг хүлээсэн нэр дэвшигч байсан нь ялалтад нөлөөлсөн гэж ажиглагчид онцолж байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Санал тооллогын урьдчилсан дүнгээр, Де Ла Эсприэлла нийт сонгогчдын 49.66 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч, сенатч Иван Сепеда 48.70 хувийн саналтайгаар удаалжээ.
Зүүн жигүүрийг төлөөлөн нэр дэвшсэн, өдгөө 63 настай Иван Сепеда нь Ерөнхийлөгч асан Густаво Петрогийн бодлогыг үргэлжлүүлэхээ илэрхийлж байсан юм. Тухайлбал, ядуу иргэдэд улсаас тэтгэвэр олгох, үйлдвэрчний эвлэлийн дэмжлэгтэй хөдөлмөрийн шинэчлэл хийх, газрын тосны шинэ төслүүдэд хориг тавих, зэвсэгт бүлэглэлүүдтэй энхийн хэлэлцээрийг үргэлжлүүлэх зэрэг асуудлууд үүнд багтаж байв.
Харин Де Ла Эсприэлла тус улсын эдийн засаг болон аюулгүй байдал дордсонд Петрогийн бодлогыг буруутгаж ирсэн бөгөөд босогчид болон гэмт бүлэглэлүүдтэй хийж буй хэлэлцээг зогсоож, газрын тос, хийн салбарыг дэмжих, татварыг бууруулах, улсын бүтцийг 40 хүртэлх хувиар цомхотгохоо амласан. Гэхдээ тэр Петрогийн хэрэгжүүлсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 хувиар нэмэгдүүлсэн шийдвэр, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэвээр үлдээхээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ, #Колумб, #Де Ла Эсприэлла,