Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Европын ихэнх бүс нутагт агаарын хэм 40 дөхөж, хэт халж, улс орнууд онцгой байдлын анхааруулга зарлаад байна. Хэт халалтын улмаас зам, тээврийн системд саатал үүсэж, аялал жуулчлалын бүсүүдэд хүндрэл учирч эхэллээ. 

Сахарын цөлөөс хойд зүгийг чиглэсэн халуун агаарын урсгал болон Африкийн антициклон хэмээх өндөр даралтын  нөлөөгөөр Баруун болон Төв Европт цаашид ч халсаар байх төлөвтэй. Үүнтэй холбоотойгоор Италийн эрх баригчид Болонья, Флоренц, Милан, Турин зэрэг найман хотод аюулын улаан түвшин зарласан бол  Испанийн цаг уурын агентлаг Иберийн хойг болон Мальорка арал орчимд хэт халахыг анхааруулжээ. 

Нөгөө талаас Францын "SNCF" төмөр замын компанийн тэргүүн Жан Кастекс агаарын хэм өндөр буй нь цахилгаан дамжуулах шугам болон төмөр замыг тэлж гэмтээх эрсдэлтэйг сануулан, гол чиглэлүүд буюу хот хоорондын 71 галт тэрэгний аяллыг цуцалжээ. Харин Германы цаг уурын албанаас Берлин зэрэг зүүн бүс нутгуудад хүчтэй аянга цахилгаантай, аадар бороо орохыг анхааруулаад байна. Хэт халалт, аадар бороо орохтой холбогдуулан мөн задгай талбайд болж байсан хөгжмийн наадам, теннисний тэмцээнийг  хойшлуулах шийдвэр гаргажээ. 

Эх сурвалж: Reuters 

#европ, #Сэрэмжлүүлэг, #хэт халалт, #Жан Кастекс, #"SNCF" төмөр зам,