Тархины цус харвалт нь дэлхий даяар нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтын гол шалтгаануудын нэг хэвээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн дунд өвчлөл залуужих хандлагатай байгааг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.
Өмнө нь тархины цус харвалтыг өндөр настнуудад түгээмэл тохиолддог өвчин гэж үздэг байсан бол өнөөдөр 30-50 насны эрэгтэйчүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байна. Хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, тамхи татах, архины хэт хэрэглээ, ажлын ачаалал, стресс, нойр дутуу явах зэрэг нь тархины цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Эрэгтэйчүүдийн хувьд цусны даралт ихсэх, чихрийн шижин, таргалалт, цусан дахь холестерины хэмжээ ихсэх зэрэг нь тархины цус харвалтын гол эрсдэлт хүчин зүйлд тооцогддог. Гэсэн хэдий ч олон хүн эдгээр өөрчлөлтийг үл тоомсорлож, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй нь хүндрэлд хүргэх шалтгаан болж байна.
Тархины цус харвалтын үед нүүрний нэг тал унжих, гар хөл мэдээгүй болох эсвэл сулрах, хэл яриа ээдрэх, үгээ зөв хэлж чадахгүй болох, хараа гэнэт муудах, тэнцвэр алдагдах, хүчтэй толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ийм шинж тэмдэг ажиглагдсан тохиолдолд цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандах нь амь насыг аврах, тархины гэмтлийг багасгах хамгийн чухал арга хэмжээ юм.
Тархины цус харвалтын ихэнх тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжтой байдаг бөгөөд эрүүл амьдралын хэв маяг нь эрсдэлийг бууруулахад чухал үүрэгтэй аж.
Эмч, мэргэжилтнүүд дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна:
- Цусны даралтаа тогтмол хэмжиж, хяналтад байлгах
- Тамхи татахаа бүрэн зогсоох
- Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
- Давс, өөх тос, сахарын өндөр агууламжтай хүнсний хэрэглээг бууруулах
- Жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх
- Биеийн жингээ хэвийн хэмжээнд барих
- Долоо хоногт дор хаяж 150 минут идэвхтэй хөдөлгөөн хийх
- Цусан дахь сахарын хэмжээ болон холестерины түвшнээ тогтмол шалгуулах
- Стрессээ зөв зохицуулж, өдөрт 7-8 цаг унтаж амрах
- Жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах.
Эрүүл мэнддээ тогтмол анхаарч, эрсдэлт хүчин зүйлсээ эрт илрүүлэн хянах нь тархины цус харвалтаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

#онцолсон, #зөвлөгөө, #Цус харвалт, #эрчүүдийн эрүүл мэнд,