Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Даваа гарагт Филиппиний өмнөд хэсэгт орших Минданао арлын эрэг орчимд болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 32-т хүрч, олон арван хүн бэртэж гэмтсэн тухай гамшгаас хамгаалах албанаас мэдээллээ. Үүний зэрэгцээ Манила хотын эрх баригчид гамшиг болсон газарт эрэн хайх, аврах ажиллагаагаа эрчимжүүлж байна.
Газар хөдлөлтийн улмаас 700 мянга орчим хүн амтай Генерал Сантос хотод хамгийн их хохирол учирсан бөгөөд олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгт түргэн хоолны газар байрлаж байсан барилга нурах үед сандарч тэвдсэн иргэд гүйлдэж, агаарт өтгөн утаа манаран, тоос шороо босож буй дүрс буужээ.
Филиппиний Засгийн газар цэрэг, гамшгийн эсрэг багуудыг аврах ажиллагаад дайчилж байна. Иргэний хамгаалалтын албаны мэдээлснээр, Минданао аралд одоогоор барилгын нурангид дарагдан 32 хүн амь үрэгдэж, 134 хүн бэртсэн аж.
Мөн Филиппиний өмнөд хэсэг, Индонезийн хойд нутаг болон Борнео арал дээрх Малайзын Сабах мужийн далайн эргийн оршин суугчдыг өндөрлөг газар руу яаралтай нүүхийг анхааруулсан юм.
Энэхүү гамшиг болохоос найман сарын өмнө тус улсын Себу арлын орчимд 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 79 хүн амь үрэгдсэн нь сүүлийн 12 жилийн хамгийн их хохирол дагуулсан гамшигт тооцогдож байв.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567