АНУ-д өндөр нарийн мэргэжилтэй гадаад ажилчдад олгодог H-1B визэнд ногдуулаад байсан 100,000 ам.долларын хураамжийг Холбооны шүүх хүчингүй болголоо. Шүүхээс уг шийдвэрийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр тогтоосон хууль бус татвар хэмээн дүгнэсэн байна. Бостон хотын Холбооны тойргийн шүүгч Сорокин энэхүү шийдвэрийг Ардчилсан намаас гаралтай мужуудын 20 прокурорын ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу гаргажээ. Ерөнхийлөгч Трамп өнгөрсөн есдүгээр сард тус хураамжийг гэнэт нэмэгдүүлсэн нь гадаадаас өндөр мэргэжлийн боловсон хүчин авч ажиллуулахдаа уг визийг голлон ашигладаг технологийн компаниудад санхүүгийн асар том цохилт болоод байсан юм.

Цагаан ордны зүгээс уг хураамжийг Цагаачлалын тухай хуулийн дагуу Ерөнхийлөгчид олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тогтоосон хууль ёсны хураамж хэмээн хамгаалж байв. Тус хууль нь гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөн Америкийн ашиг сонирхолд харшилж байна гэж үзвэл тэдний нэвтрэх эрхийг хязгаарлах онцгой эрх олгодог аж. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Тейлор Рожерс мэдэгдэл хийхдээ Трампын засаг захиргаа энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүхээр цуцлуулж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Тэрээр "Ерөнхийлөгч Трамп Америкийн эрх ашигт нийцэхгүй гэж үзсэн аливаа гадаадын иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хууль ёсны тодорхой эрх мэдэлтэй бөгөөд тэрээр энэ эрхийнхээ дагуу л ажилласан" хэмээжээ. АНУ-ын H-1B хөтөлбөр нь жил бүр 65 мянган виз олгодог бөгөөд ахисан түвшний эрдмийн зэрэгтэй мэргэжилтнүүдэд зориулж нэмэлт 20 мянган визийг 3-6 жилийн хугацаатайгаар баталдаг байна. Трампын гаргасан өмнө ажил олгогчид гадаад ажилчны визний хураамжид олон хүчин зүйлээс хамаарч ердөө 2000-5000 орчим ам.доллар төлдөг байжээ. Трамп энэхүү нүсэр хураамжийг ногдуулахдаа "H-1B хөтөлбөрийг Америкийн ажилчдыг дэмжих биш, харин тэднийг хямд ажиллах хүч, бага мэргэшсэн гадаад ажилчдаар орлуулах зорилгоор зориуд урвуулан ашиглаж байна" хэмээн шүүмжилж байсан юм. Цагаачлалын албаны албан тушаалтны мэдээлснээр, хоёрдугаар сарын 15-ны байдлаар ердөө 85 ажил олгогч л 100 мянган долларын хураамж төлж, виз гаргуулсан байна. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #АНУ,