Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Индонезийн зарим нутаг, Филиппиний өмнөд хэсэгт хэсэгт Минданао арал орчимд 7.8 баллын газар хөдлөлт болсны улмаас 15 хүн амь үрэгдсэн байна. Энэхүү газар хөдлөлтийн улмаас мөн хэд хэдэн улсад цунамигийн сэрэмжлүүлэг гаргаад буй.
Өнөө өглөө эрт болсон газар хөдлөлтийн улмаас Филиппиний арван хоёр мужид хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд тус улсын өмнөд хэсэг, хойд Индонез, Борнео арал, Малайзын Сабах мужид цунами болж магадгүй тухай сэрэмжлүүлэг гаргасан байна.

Филиппиний эрх баригчид газар хөдлөлтийн хохирлыг үнэлж байгаа бөгөөд иргэний хамгаалалтын алба нь бүс нутагт 15 хүн амь үрэгдсэн, 129 хүн шархадсан гэх мэдээллийг баталгаажуулж байна.
Ерөнхийлөгч Фердинанд Маркос Минданао аралд яаралтай гамшгийн хариу арга хэмжээ авах тушаал өгсөн байна. Энэ хүрээнд аралд тусламжийн хангамж, нүүлгэн шилжүүлэх төвүүдийг бэлтгэж, аврах ажиллагаанд бэлэн байхыг даалгав.
Эх сурвалж: Reuters