Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын засаг захиргаа Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канель болон түүний хамаарал бүхий зарим хувь хүн, хуулийн этгээдүүдийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авснаа Сангийн яамныхаа цахим хуудсанд мэдээлжээ.

Энэхүү хориг арга хэмжээнд Ерөнхийлөгчөөс гадна түүний эхнэр Лис Куэста Пераса, Кастрогийн гэр бүлийн хоёр гишүүн болон Кубын Хувьсгалт зэвсэгт хүчний яам зэрэг нийт дөрвөн хүн, таван байгууллага багтсан байна. Энэхүү шийдвэрийн талаар Кубын Засгийн газраас одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна.

Өдгөө 66 настай Мигель Диас-Канель нь Кубын удирдагч Фидель Кастрогийн дүү Рауль Кастрогийн халааг авч, 2018 оноос хойш тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Хориг арга хэмжээг зарлах үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “АНУ-ын зүгээс Кубыг зөв зүйтэй удирдлагатай, сайн сайхан улс байгаасай гэж хүсэж байна” хэмээн тэмдэглэжээ. Энэхүү хориг нь Вашингтоноос Кубын удирдлагуудад үзүүлэх улс төр, эдийн засгийн шахалтыг улам эрчимжүүлж буйн илрэл болж байна.

Кубын Гадаад хэргийн сайд Бруно Родригес энэхүү хоригийг жигшүүртэй үйлдэл хэмээн нэрлээд, АНУ бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож буйн ээлжит жишээ гэлээ. Тэрбээр "Хоёр орны хооронд мөргөлдөөний нөхцөл байдал үүсгэх гэсэн АНУ-ын аливаа оролдлого бүхэн нуран унах болно" гэж мэдэгдсэн байна.

АНУ өнгөрсөн сард Кубын Харилцаа холбооны сайд, цэргийн хэд хэдэн удирдагч болон тагнуулын гол агентлаг зэрэг тус улсын 11 өндөр албан тушаалтанд хориг тавиад байсан юм. Үүнээс гадна, 1996 онд иргэний нисэх онгоцыг сөнөөсөн хэрэгт холбогдуулан Рауль Кастрог хүн амины хэрэгт албан ёсоор буруутгаад байгаа билээ.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #Кубын Ерөнхийлөгч,