Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун шинээр ашиглалтад орсон цөмийн материалын үйлдвэртэй танилцаж, улсынхаа цөмийн зэвсгийн арсеналыг эрчимтэй нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолсон байна.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Сүүлийн таван жилийн хугацаанд тус улсын зэвсгийн чанартай цөмийн материалын үйлдвэрлэлийн хүчин чадал өмнөх түвшнээсээ хоёр дахин нэмэгдсэн гэдгийг Ким Жон Ун онцолж, урт хугацааны стратегийн зорилтууддаа хүрэхийн тулд гарцыг улам өсгөхийг үүрэг болгосон байна. Тэрбээр уг айлчлалынхаа үеэр дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн үйлдвэрлэлийн шинэ үйл явцтай танилцаж, одоогийн зорилтот түвшин болон ирээдүйн төлөвлөгөөг хэлэлцжээ.
Түүнчлэн Ким Жон Ун цөмийн хүчнийг бэхжүүлэх асуудлаарх зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан бөгөөд цөмийн зэвсгийн чанар, тоо хэмжээг хурдацтай өсгөх удирдамжийг танилцуулсан байна.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
Улаанбаатар:
USD | 3567