Засгийн газрын ээлжит хуралдаан (2026.06.03) үргэлжилж байгаа бөгөөд өнөөдрийн хуралдаанаар хууль эрх зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээ болон эрчим хүчний салбартай холбоотой 20 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээс гадна Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн гишүүн орнуудын хооронд байгуулах Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн төслийг авч хэлэлцэж байна.
Мөн “Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн Ариунзаяа Адъяасүрэн-гийн санаачлан боловсруулсан Статистикийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа аж.
Түүнчлэн Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ.
Хуралдааны үеэр салбарын сайд нар цаг үеийн асуудлаар танилцуулга хийх юм. Тухайлбал, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Жамьянхүүгийн Энхбаяр Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлын талаар мэдээлэл өгөх бол Эрчим хүчний сайд Бямбасүрэнгийн Найдалаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2007 оноос хойш байгуулсан цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнүүдийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулах юм.
Засгийн газрын хуралдааны шийдвэрүүдийг хэлэлцүүлэг дууссаны дараа олон нийтэд танилцуулах төлөвтэй байна.

#онцолсон, #Засгийн газрын ээлжит хуралдаан,