Булган аймгийн хүүхдийн “Жаргалант” зуслангийн бүтээн байгуулалт, тохижилтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хүүхэд багачуудын амрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилгоор 60 хүүхдийн шинэ хотхон байгуулж, гадна талбайн тохижилт болон дагалдах бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа юм. Ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Шинэ хотхон ашиглалтад орсноор “Жаргалант” зуслангийн хүчин чадал нэмэгдэж, нэг ээлжид 160 хүүхэд хүлээн авах боломж бүрдэх юм.
Хүүхдийн хөгжил, амралт, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх энэхүү бүтээн байгуулалт нь хүүхэд бүрт ээлтэй, аюулгүй, тав тухтай орчин бий болгоход чухал ач холбогдолтой юм.
Цаашид “Жаргалант” зуслангийн хамт олон дахин таван хотхон шинээр байгуулж, нэг ээлжид 360 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болохоор төлөвлөж байна. Тус зуслан энэ жилийн үйл ажиллагаагаа зургаадугаар сарын 15-наас эхлүүлэх бөгөөд амрагч хүүхдүүдэд зориулсан сургалт, хөгжлийн чиглэлийн найман үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлнэ. Одоогийн байдлаар эхний болон хоёрдугаар ээлжийн амралтын захиалга дууссан байна.
Мөн Булган аймгийн 16 сум, 1 тосгон хамтран зургаадугаар сарын 2-ноос нэг сарын хугацаанд “Хүүхдийг эрсдэлд оруулах нөхцөлийг илрүүлэх, осол гэмтлээс хамгаалах сарын аян”-ыг өрнүүлж байна. Энэхүү аянд иргэн бүрийг идэвхтэй оролцож, хүүхэд хамгааллын төлөө хариуцлагатай оролцоотой байхыг уриалжээ. Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Д.Пүрэв-Очир иргэн бүрийг хүүхэд хамгаалагч байж, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.