Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ болон Иран улсууд гал зогсоох хэлэлцээрийг сунгаж, Ормузын хоолойгоор нэвтрэх далайн тээврийн хязгаарлалтыг цуцлах тохиролцоонд хүрсэн тухай эх сурвалжууд мэдээллээ. Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг тохиролцоог хараахан батлаагүй байгаа бөгөөд Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд гэрээ эцэслэгдээгүй байгааг ч онцолж буй. 

Уг хэлэлцээрийн хүрээнд талууд түр эвлэрлийг дахин 60 хоногоор сунгах бөгөөд Ираны цөмийн хөтөлбөр зэрэг эгзэгтэй асуудлуудыг хэлэлцэх хугацаанд стратегийн усан замын тээврийн хөдөлгөөнийг чөлөөтэй үргэлжлүүлэх боломжийг олгох юм.

Хэрэв Вашингтон болон Тегераны удирдлагууд тохиролцоог албан ёсоор баталбал өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд мөргөлдөөн эхэлснээс хойш энх тайвныг тогтооход чиглэсэн хамгийн том алхам болно. Гэсэн ч боломжит хэлэлцээрийн тухай мэдээлэл гарахын өмнөхөн хоёр улс харилцан бие бие рүүгээ цохилт өгсөөр буй.  

Уг гэрээгээр хоолой дахь усан тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр заасан бөгөөд АНУ-ын зүгээс Ираны боомтуудын бүслэлтийг цуцлахыг шаардах аж. Мөн Вашингтон Ираны газрын тосны борлуулалтад тавьсан зарим хориг арга хэмжээгээ цуцлах юм. Энэхүү мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ буурч эхэлсэн байна.

Эх сурвалж: Reuters 

#онцолсон, #АНУ, #иран,